Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
123841
Мобайл хувилбарууд

Иргэдийн санал хүлээн авах “11 11 ТӨВ”


Засгийн Газар “11 11 ТӨВ”-ийг байгуулж иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж иргэдийн саналыг дараах 10 сувгаар хүлээн авч, түүнд тодорхой хариулт өгөхөөр тус төвийг байгуулсан.

Бүрэн автоматжсан системийг ашигласнаар иргэдээс ирэх санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархал нэг бүрийг алдахгүй хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэн түүний хяналт, хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгнө.

Төрийн байгууллагуудад иргэдээс өгөх давхардсан санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархалыг “11 11 ТӨВ” дамжуулан өгснөөр уг давхардсан асуудлыг нэг асуудал болгон нэгтгэдэг давуу талтай. Тус төв дээр байрлах санал бичих машин (Киоск) ашиглан иргэд та бүхэн өөрийн санал хүсэлтээ хурдан шуурхай оруулах боломжтой.

Иргэдэд тав тухтай, цэвэр орчинг бүрдүүлсэн

Иргэдэд үйлчлэх төв

Иргэн өөрийн биеэр манай төвд хүрэлцэн ирж өөрийн санал гомдол, талархал, шүүмж зэргийг үйлчилгээний ажилтанд хэлж зохих төрийн байгууллагад нь хүргүүлэх боломж шинээр нээгдлээ.

Хүлээлгийн танхим

Иргэн тус төвөөр үйлчлүүлэхдээ санал аван хүлээлгийн танхимд дарааллан хүлээнэ. Хүлээх зуур тус төвтэй танилцах, үнэгүй WiFi интернэт хэрэглэх, санал бичих машин (Киоск) ашиглан санал гомдлоо илэрхийлэх боломжтой юм.

Ариун цэврийн өрөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат болон ариун цэврийн өрөөг шийдэж өгсөн.