Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
11213
Мобайл хувилбарууд

“Иргэд, олон нийттэй харилцах төв”-д IV сард ирсэн санал, хүсэлтийн то

“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны 4-дүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх нэг сарын хугацаанд нийт 1678 иргэн ханджээ.1010 санал хүсэлтийг шийдвэрлэн, хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 668 санал байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 842 иргэн, Сангийн яаманд 73, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 57, Эрүүл мэндийн яаманд 57, Цагдаагийн ерөнхий газарт 44 иргэн тус тус хандаж, санал хүсэлт, өргөдөл, гомдол, талархлаа ирүүлжээ. Өнгөрч дөрөвдүгээр сард Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Ховд, Дорноговь аймгууд харъяаллын дагуу ирсэн өргөдлийг бүрэн шийдвэрлэж ажиллав. Татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд нилээдгүй хандлаа. ...

“Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирсэн санал, хүсэлтийн тойм /2017

“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны 3 дугаар сарын 17-ноос 23-ныг хүртэлх 7 хоногийн хугацаанд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 157 иргэн, Сангийн яаманд 22, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 19, Эрүүл мэндийн яаманд 10, Гаалийн ерөнхий газарт 9 иргэн тус тус хандаж, санал хүсэлт, өргөдөл, гомдол, талархлаа ирүүлжээ.

Тэтгэвэрт гарах нас, тэтгэврийн хувь хэмжээний талаар цөөнгүй иргэн саналаа ирүүлсэн байна. Эдгээрт санал хүсэлтэд ...

Иргэд, олон нийттэй харилцах төвд ирсэн санал, хүсэлтийн тойм /2017.03

Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв” 2017 оны 3 дугаар сарын 10-наас 16 хүртэлх хугацаанд нийт 359 иргэн хандаж, 1 шүүмжлэл, 11 талархал, 126 гомдол, 195 санал хүсэлт ирүүллээ. Нийт ирсэн санал, хүсэлтийн 114 санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэн ажилласан байна. Түүнчлэн тус төвд зарим хандсан иргэдэд төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгч ажиллав. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 154, Эрүүл мэндийн яаманд 11, Сангийн яаманд 10, Цагдаагийн ерөнхий газарт 17, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт 14 иргэн хандсан нь бусад төрийн байгууллагуудаас өндөр үзүүлэлттэй байна. Иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад төрийн үйлчилгээ, орон сууц, нийтийн аж ахуй, боловсрол, ...

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВД ИРСЭН САНАЛ, ХҮСЭЛТИЙН ТОЙМ  

 

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд 2016 оны 12 дугаар сарын 2-ноос 8 хүртэлх 7 хоногийн хугацаанд 184 иргэн хандав. 127 санал хүсэлт, 44 гомдол, 7 талархал, 1 өргөдлийг хүлээн авснаас 54 иргэнд ямар нэгэн байдлаар хариу мэдэгдэж, асуудлыг шийдвэрлээд байна. Нээлттэй, хүлээгдэж байгаа 130 санал, хүсэлт байна.

Нийслэлтэй холбоотой 88 гомдол, санал хүсэлт хүлээн авснаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  31 гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн, шийдвэрлэлтийн шатанд байгаа 57 санал, хүсэлт байна.

Иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Өмнөговь аймагт хамгийн олон ханджээ.

 

Оюутны сургалтын ...

ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВД ИРСЭН САНАЛ, ХҮСЭЛТИЙН ТОЙМ

 

 Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд 2016 оны 11 дүгээр сарын 4-нөөс 10 хүртэл 7 хоногийн хугацаанд 210 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, талархал ирснээс 60 иргэнд ямар нэгэн байдлаар хариу мэдэгдэж саналыг хаагаад байна. Хариулаагүй 149 санал байна.

Тус төвд ирсэн санал хүсэлтийн дийлэнх нь буюу 92 нь нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухай бүрт нь асуудлыг судлан шийдвэрлэж байгаа болно.

Иргэний үнэмлэх, гадаад паспортын хэвлэлтийн талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт нилээдгүй хандсан. Эрчим хүчний шинэ хэрэглэгч болох хүсэлт тавьсан ч шийдвэрлэхгүй удаж байна, Говь-Алтай аймгийн Алтай суманд цахилгаан тасалдсан талаар Эрчим хүчний ...

11 11 МЭДЭЭ

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ 7 хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэний ихэнхийг боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлууд эзэлж байна. Сурагчийн дүрэмт хувцас, зарим цэцэрлэг, сургууль анги засвар болон хуримтлалын мөнгө авч байгаа тухай иргэд гомдолложээ.

Эрүүл мэндийн салбарын хувьд хөдөө орон нутаг, нийслэл хот дахь эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа, эмч нарын хүнд суртал их, мөн очер дараалал ихтэй, дугаар авах гэхээр дугаар дууссан гэсэн хариу өгч иргэдийг буцаадаг гэсэн гомдлыг иргэд ирүүлсээр байна. Үүнд, “Холбогдох удирдлагуудад нь тухай бүрт уламжилж байгаа бөгөөд ЭМСайдын 2012 оны 427 тоот ...

“11 11” төвд 1000 гаруй санал хүсэлт иржээ

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 09 дүгээр сарын 26-аас 10 дугаар сарын 3-нд нийт 1019 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүнээс 685 орчим нь буюу нийт саналын 67 хувь нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл болоод нийслэл хоттой холбоотой асуудлаар ханджээ.

Хөдөө орон нутаг болоод нийслэл хот дахь эмнэлгийн байгууллагын үйлчилгээ муу, хүнд суртал гаргаж байгаа тухай гомдлыг иргэд ирүүлжээ. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд MRI зураг авахуулахад дараалал байхгүй байхад л долоо хоногоос ир гэж эмч нар нь дараа буцаан явуулдаг гэж гомдолложээ. Үүнд, Эрүүл ...

Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрыг нээлттэй зарлан, сонгон

11 11 төв‘’–д өнгөрч буй долоо хоногт 975 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл ирсний нэлээд хувийг орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаархи асуулт эзэлжээ. Энэ асуултанд пүрэв гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар баталсан орон сууцны зээлийн журам тодорхой хариулт өглөө. Уг журамд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц ...