Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
123841
Мобайл хувилбарууд

Би олон удаа, удаа дараа гомдол гаргаж байна. СБДүүргийн 2 дугаар хэлтэс, СБДүүргийн 14 дүгээр хорооны хэдэн хүмүүст чинь ажил хийдэг хүн байна уу? 7 буудал дээр үүдээр эгнэсэн байгаа гадуурх наймаануудыг цэгцлээд өгөөч ээ, бид нар түрээс төлж байна, гадуур наймаа хийхээр орж ирэхгүй байна, бид нар түрээсээ хийж чадахгүй байна гэхээр ирж үзэгдсэн болчихоод л байхгүй болчихдог. Нэг бол ажлаа хийж чаддаггүй хүмүүсийг болиулчих л даа. 14 дүгээр хорооны Засаг дарга нь ямар хүн байдаг вэ? Цагдаа Даваа нь арга хэмжээ авахгүй юм. Цаас бариад очдог, юм ярьж байгаад явдаг. Энэ асуудлыг би удаа дараа тавьж байна шүү дээ. Өөр хаана тавих вэ? Хариугаа асуухаар утасдахаар "Тийм газруудад үүрэг, даалгавар өгсөн" гэх юм. Үүрэг даалгаварыг өглөө гээд яах юм. Өгсөн үүрэг даалгавараа эргээд шалгадаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байх хэрэгтэй шүү дээ. Хорооны цагдаа, байцаагч гэж байгаа боловч ерөөсөө ажлаа хийдэг юм байхгүй. Эд нараар ажлыг нь хийлгэмээр байна. Хороо, дүүргээс нь гадуур цэцэглэсэн байгаа наймаагаа зогсоочих л доо.

“11 11 ТӨВ” 2017-09-14 10:38 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-09-14 11:02 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Мөнгөнцэцэг: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-09-14 11:52 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Сарантуяа: [] “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шалгаж, шийдвэрлээд иргэнд хариу өгнө үү.

ECM API 2017-09-14 14:36 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хэлтсийн дарга Амгалан: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-09-14 15:34 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Оюунчимэг: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-09-22 15:23 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Оюунчимэг: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 7 буудлын эцэст зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор "Ил задгай худалдаа" арга хэмжээг удаа дараа зохион байгуулж байна. Эдгээр иргэдэд ажлын байр гаргах талаар боломжит газрыг судлах ажлыг газрын албатай хамтран хийж байгаа болно.

ECM API 2017-09-22 15:23 Саналыг хаав.