Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
123841
Мобайл хувилбарууд

Ибаримт өгдөг НӨАТ анх гарч ирэхдээ худалдан авалт хийхэд НӨАТ-ын ямарч төлбөргүйгээр, жишээлбэл би дэлгүүрээс бараа авахад ямар ч НӨАТ төлөхгүйгээр бараагаа аваад, тэр дүнгээс нь бид нарт 2 хувийн урамшуулал олгоно гэсэн биз дээ. Би зөв ойлгосон байна уу? Гэтэл одоо дэлгүүрээс бараа авахаар НӨАТ-тай үнэ, НӨАТ-гүй үнэ гэсэн 2 үнэ хэлээд байна. Жишээлбэл өчигдөр Номин-гоос авсан барааны талон дээр 90932 төгрөгний худалдан авалтны 8266 нь НӨАТ-т явж байна. 8266 төгрөг төлчихөөд 2 хувийн урамшуулал авах хэрэг байна уу? Байрны мөнгө НӨАТ-гүй байсан чинь бас авдаг болсон. Шалгадаг газраар нь шалгуулж өгөөч ээ гэж хэлэх гэсэн юм. Захаас бараагаа авдаг нь зөв юм. Жилийн дараа урамшуулал гэж 20,000 төгрөг авахын тулд дэлгүүрээс ийм их НӨАТ төлж бараа авна гэдэг чинь арай л дэндүү санагдаж байна. Зарим нь бол НӨАТ-гүй л өгч байгаа шүү дээ. Манай энэ орчмын жижиг дэлгүүрээс талх авахад НӨАТ байдаггүй.

“11 11 ТӨВ” 2017-09-14 15:02 Татварын ерөнхий газар -руу хуваарилав.

Батчулуун Энхтөр 2017-10-13 16:54 Татвар төлөгчтэй харилцах газраас иргэнтэй нь холбогдож НӨАТ-ын хуулийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.

Батчулуун Энхтөр 2017-10-13 16:54 Саналыг хаав.