Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
123841
Мобайл хувилбарууд

Мэргэжлийн хяналтын газарт хаяглаж, явуулж өгнө үү. Би БЗДүүргийн 4 дүгээр хорооны 65 дугаар байрны оршин суугч байна. 1) Манайх 2 давхарт байдаг бөгөөд доод талд байдаг Урам гэдэг цайны газрын талаар сүүлийн 7, 8 жил хэлж байна. БЗДүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч Долгормаа гэдэг хүн хариуцдаг юм шиг байна. Агааржуулалт шийддэггүй. Яг байрны доор хуушуур хайраад оршин суугчдын амьдрах орчныг алдагдуулж байна шүү дээ. Ямар ч агааржуулалтын систем байхгүй бөгөөд Төмөрсанаа гэдэг хүн түрээсэлдэг. Дээр нь амьдарч байгаа хүмүүс хэцүү байдалтай байна шүү дээ. Үүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын баг гаргуулж, шалгуулж өгөөч ээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтаас баг шалгалт ирэхгүй бол сүүлийн 7, 8 жил би хэлж байна. Төрийн үйлчилгээ, мэргэжлийн хараа хяналт гэж алга болсон юм байна. Хурдан арга хэмжээ авахгүй бол болмооргүй байна. 2) БЗДүүргийн мэргэжлийн хяналтынханд гомдол гаргаж, шалгуулмаар байна. Яагаад хажууханд нь байхад ирээд зохицуулчихаж болдоггүй юм. Яагаад агааржуулалтыг нь тавиулаад, яагаад Нийслэлийн Засаг даргын захирамжаа биелүүлээд, хуулийн биелэлт дээр хяналт тавьж болдоггүй юм. Би Долгормаа гэдэг хүн дээр бас давхар гомдол гаргах гэсэн юм. Ингэж болохгүй ээ. Эцсийн хариуг надад бичгээр өгмөөр байна. Зөвшөөрөл байна гэж яриад байгаа ба болдоггүй юм бол зөвшөөрлийг нь цуцлуулахаар юунд хандаж болдог юм, Захиргааны хэргийн шүүхэд. Би Долгормаа гэдэг хүнд бас гомдол гаргасан шүү, би 2 гомдлын хариуг авна шүү. Иргэнд хариу хэлэх Утас: 99016385

“11 11 ТӨВ” 2017-09-14 12:36 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-09-14 15:18 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Мөнгөнцэцэг: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-09-15 09:08 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Сарантуяа: [] “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шалгаж, шийдвэрлээд иргэнд хариу өгнө үү

ECM API 2017-09-18 09:07 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Дарга Эрдэнэчулуун: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-09-21 15:41 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Хэлтсийн дарга Гантулга: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-09-21 16:39 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Очирпүрэв: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-10-17 07:57 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Очирпүрэв: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Тус газарт 2017.09.14-ний өдөр ирүүлсэн агааржуулалтын тухай гомдлоор шалгахад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах иргэн М.Төмөрсанаагийн “Урам” цайны газар нь Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх №0001407 тоот гэрээ, НМХГ-ын 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №04-91/1549 тоот ажлын байрны дүгнэлт, БЗД-ийн Онцгой байдлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №180 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2001 оны А/42 тоот тушаалаар зураг төсөл гаргаж цайны газрын засвар тохижилтыг хийсэн байна. Тус цайны газрын гал тогоонд агаар сорж гадагшлуулах автомат төхөөрөмж суурилуулсан, гадна талд байрлуулсан сорох хоолойг тус 65 дугаар байрны зүүн хананд бэхлэн дээврийн хэсэг хүртэл угсарсан, ажиллагаа хэвийн байлаа. Иймд тус иргэнд 2017.10.16-ны 02-03/3076 тоот албан бичгээр хариу хүргүүлэв.

ECM API 2017-10-17 07:57 Саналыг хаав.