Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
134862
Мобайл хувилбарууд

Колонгууд шатахуун өгөхгүй байна, СХД-ээс эх нялхас хүртэл явж байна. Үүнийг цааш нь уламжилж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-01-12 15:41 Ашигт малтмал, газрын тосны газар -руу хуваарилав.

- Ашигт Малтмалын газар 2018-05-04 09:56 Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн наймдугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжийн дагуу шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний автобензиний /А-80, Аи-92/ хангамж, үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Мөн зөвлөмжийн дагуу холбогдох аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаад болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулсан эсэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосны дагуу манай агентлагаас газар дээр нь хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаж байна. ШТС-уудад хийсэн шалгалтын дүнг авч үзэхэд шалгалтад давхардсан тоогоор 366 ШТС хамрагдснаас: АИ-92 автобензинийг 91 ШТС хэвийн, 68 ШТС зөвхөн картаар олгож байлаа. 100 ШТС шатахуун дууссан буюу ажиллахгүй гэсэн шалтгаанаар олгохгүй байсан нь Зөвлөмжийн 1 дүгээр заалтыг ноцтойгоор зөрчсөн хариуцлагагүй үйлдэл болж байна. Цаашид Үнийн зөвлөлөөс гаргасан Зөвлөмжийг зөрчин ШТС-ууд дээр урт дараалан үүсгэн, зохиомол хомсдол бий болгож, ард иргэдийг бухимдуулахгүй байх, Зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, “Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам”-ын 8.1.1, 9.1.3-д заасан үүргээ хэрэгжүүлж, улс орны хэмжээнд аж ахуйн нэгж, иргэдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай, тасралтгүй хангах нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг даалгалаа

- Ашигт Малтмалын газар 2018-05-04 09:56 Саналыг хаав.