Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140076
Мобайл хувилбарууд

Монголд орон сууцны халуун усны тоолуур зөвхөн зарцуулсан усны хэмжээг тоолж байна. халуун ч байсан бүлээн ч байсан бүр хүйтэн ч байсан халуун усны тарифаар тооцож байна. уг нь хэрэглэгчид очих ус нь тодорхой температураас доошгүй байх ёстой доо. Тиймээс усны зөвхөн зарцуулга/объемный расход/volumetric flow тоолохоос гадна түүний температурыг хэмжиж, температур нь зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхгүй бол үндсэн тарифыг хөнгөлж тооцдог тоолуур тавьж хэрэглэмээр юм. ийм жишээ ОХУ-д бол байна. Та бүхэн судалж үзнэ үү. Үр дүнд нь хэрэглэгчид талархах байх. Энэ саналыг 3 дахиа илгээж байна. 1) №1802097271 саналыг ШӨХТГ-д илгээсэн, хариуд нь манай асуудал биш тул Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд ханд гэлээ. 2) №1802134821 саналыг Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандсан. хариуд нь 11-11 төвд ханд гэж байна. Би уг нь 11-11-д л хандаад байгаа юм л даа. 11-11-ийн ажилтан та энэ удаа хариуцсан байгууллагыг олж дамжуулна уу.

“11 11 ТӨВ” 2018-02-14 08:36 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-02-14 15:41 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Драгон салбарын лавлагаа мэдээлэл, угтах үйлчилгээний ажилтан Гүлназ: Нийслэлийн нутгийн захиргааны удирдах байгууллагын хэмжээнд шийдвэрлэх асуудал биш учраас иргэн та тухайн байгууллагад хандана уу

ECM API 2018-02-14 15:41 Саналыг хаав.

“11 11 ТӨВ” 2018-02-23 09:09 Барилга, хот байгуулалтын яам -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-02-23 09:09 Саналыг дахин нээв.

Иргэн Чулуун Зэндмэнэ 2018-05-03 09:08 Санал хүсэлтийн хариуг хэзээ өгөх вэ?

“11 11 ТӨВ” 2018-05-14 10:25 Яаралтай хариу өгнө үү.

Барилга, Хот Байгуулалтын яам 2018-08-27 17:05 Э.Бат-Эрдэнэ [Мэргэжилтэн - Барилга, хот байгуулалтын яам] Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Эрчим хүчний зохицуулах газар нь жил бүр ус, дулааны үнийг шинэчилэн тогтоодог. Иймд дээрх газруудад үнэ тарифтай холбогдолтой саналаа хүргүүлж шийдвэрлүүлнэ үү.

Барилга, Хот Байгуулалтын яам 2018-08-27 17:05 Саналыг хаав.