Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
136251
Мобайл хувилбарууд

Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд Санал. Монголд орон сууцны халуун усны тоолуур зөвхөн зарцуулсан усны хэмжээг тоолж байна. халуун ч байсан бүлээн ч байсан бүр хүйтэн ч байсан халуун усны тарифаар тооцож байна. уг нь хэрэглэгчид очих ус нь тодорхой температураас доошгүй байх ёстой доо. Тиймээс усны зөвхөн зарцуулга/объемный расход/volumetric flow тоолохоос гадна түүний температурыг хэмжиж, температур нь зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхгүй бол үндсэн тарифыг хөнгөлж тооцдог тоолуур тавьж хэрэглэмээр юм. ийм жишээ ОХУ-д бол байна. Та бүхэн судалж үзнэ үү. Үр дүнд нь хэрэглэгчид талархах байх.

“11 11 ТӨВ” 2018-02-13 13:35 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-02-13 15:06 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Драгон салбарын үйлчилгээний ажилтан Урантуяа: Сайн байна уу? Иргэн таны өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргаж буй Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллага биш тул та өргөдөл, гомдлоо тухайн байгууллагын захиргаанд болон Засгийн газрын Иргэдээ сонсох 11-11 төвд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү. Баярлалаа.

ECM API 2018-02-13 15:06 Саналыг хаав.

“11 11 ТӨВ” 2018-02-22 10:54 Барилга, хот байгуулалтын яам -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-02-22 10:54 Саналыг дахин нээв.

“11 11 ТӨВ” 2018-02-22 10:56 Иргэнд хариу өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-02-22 11:06 №1802132059 саналтай нэгтгэв.