Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
136251
Мобайл хувилбарууд

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр уламжлан Улсын их хурлын дарга М.Энхболд болон Улсын их хурлын гишүүдийн сонорт хүргэх нь. Та нарын дураараа авирлаж, хууль зөрчиж, улс эх орон ард түмэн энгийн иргэд болон иргэн 0-16 насны хүүхдүүдийн мөнгийг босго оноо тогтоон судалгаа нэртэйгээр шавшигдуулан ашиглаж буй эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдийг хавчин гадуурхаж, ялгаварлан үндэс угсаагаар нь ангийн ялгаа гарган ангилж байгаа нь хууль зөрчиж байна. Та нар Оюу толгойг татвар тогтоон орлого, зарлагийг улсын банк болон статистикийн газар, улсын бүртгэлийн газар хянаж байх нь зүйтэй. Та нар дотор Ж.Энхбаяр тэргүүтэй 11 маш их хэмжээний тэрбумтангууд байдаг юм байна. Эд нараас Орлогийн албан татвар, аж ахуй нэгж байгууллагаас нь татвар авдаг уу? Бусад аж ахуй нэгж байгууллагуудаас 40%-ийг татварт оногдуулах ёстой. Хэрвээ Үндэсний үйлдвэрлэлийг дэмжие гэж байгаа бол гаалийн татварын бодитой чангатгах хэрэгтэй. ОУВСан мөнгө олгож болно, авсан бид зөв зарцуулах ёстой болохоос ОУВСан энэхүү мөнгөний хэрэгцээнд оролцох эрх байхгүй. Хүүхдийн мөнгийг социализмийн үед олгож байсан одоо ч олгох ёстой. Яах гэж хүүхдийн мөнгө олгодог юм бэ? Хүүхдийг амьд явуулахын тулд, Ходоодыг цатгалан байлгахын тулд. Хүүхэд төрөхөд мөнгө олгодог мөн үхэхэд оршуулгийн зардал олгодог нь хүний амьд явах эрхийг хамгаалж байгаа Үндсэн хуулийн заалтууд юм. Та нарт эдийн засгийн ямар ч бодлого, боловсрол мэдлэг алга. Ойрын хугацаанд хүүхдийн мөнгийг олгож өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-02-13 12:09 Ерөнхий сайд -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-05-22 10:12 Ерөнхий сайдын ажлын албанаас иргэнтэй 3 сарын 27-ны өдөр холбогдох гэсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас утас нь холбогдох боломжгүй байсан талаар мэдээллээ.

“11 11 ТӨВ” 2018-05-22 10:12 Саналыг хаав.