Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
132717
Мобайл хувилбарууд

Сайн байна уу. Манайх Баянзүрх дүүрэг 2-р хороо Доржийн гудамж 16-р байранд амьдардаг. Манай байрны гадна 15м хүрэхгүй зайд хоёр ч буудал байдаг. Машин байрлуулах зогсоолгүй тул Өнөөдөр Monika / Моника / буудлын үүдэнд машин байрлуулсан байсан бөгөөд буудлын эзэн эмэгтэй 2454 УБЗ дугаартай, жолооч та нар манай буудлын үүдэнд машины зогсоохоо боль, энэ чинь манай газар гээд өөрийн машины хаалгаараа миний машины арын гупер рүү цохиод зугтаасан. Буудлаас нь орж лавлахад машинаа хол тавь гээд ам хэлээр доромжиллоо. Буудлын эзэн Эрдэнэтуяа, хэл амаар доромжилсон Отгонбаяр нарт гомдолтой байна. Тухайн буудлаар архидан согтуурсан залуус хөлхөж, биеэ үнэлэгч нар эргэлдэж амар тайван байдал алдагдуулдаг. Хүүхэд салхилуулах ч орчин байдаггүй, буудалын эрх, үүрэг гэж байна уу, шалгаж хариу өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-05-16 08:26 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-05-16 10:01 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Өнөржаргал: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-05-16 10:09 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Азбаяр: [] “Нийслэлийн Цагдаагийн газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шилжүүлэв.

ECM API 2018-05-16 17:53 [ Нийслэлийн Цагдаагийн газар ]-н Дарга Ядамдорж: [] “Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шалтгааныг тогтоож хариу өгөх.

ECM API 2018-05-17 09:39 Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс-н Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Золбадрах: Саналыг хүлээн авлаа.