Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139360
Мобайл хувилбарууд

Авто тээврийн татвар төлөгдөж байна. Сүүлийн үед цахимжуулсан боловч авто тээврийн гэрчилгээн дээр тамга дарагдаагүйн улмаас Замын цагдаа нар бичиг баримт хурааж авах нөхцөл байдал үүсч байна. Иймд үүнийг цахимжуулсан бол нэгдсэн мэдээллийн санд оруулж Замын цагдаа нар үүнийг шалгадаг болгох талаар арга хэмжээ авч өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-06-14 17:05 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-06-15 11:19 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Оргил салбарын үйлчилгээний ажилтан Байгальмаа: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-06-15 14:18 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Энхмаа: [] “Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судалж, шийдвэрлэнэ үү.

ECM API 2018-06-18 09:45 Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба-н Хэлтсийн дарга Батболд: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-06-19 17:58 Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба-н Хэлтсийн дарга Батболд: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : ИРГЭН БАТСАЙХАНЫ ЭНХБАТ ТАНАА № G180615017 2018 оны 06 дугаар сарын 19 өдөр Улаанбаатар хот Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны засгийн газрын “11-11 ТӨВД” өгсөн Авто тээврийн татвараа цахимаар төлсөн.Гэрчилгээн дээр тамга дараагүй улмаас замын цагдаа нар бичиг баримт хураан авах нөхцөл байдал үүсээд байна. Иймд цахимжуулсан бол нэгдсэн мэдээллийн санд оруулж Замын цагдаа нар шалгадаг болгох талаар арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авч шалгалаа. Замын цагдаагийн алба, Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Иргэний бүртгэлийн ерөнхий газрууд нийлэн Төрийн байгууллагын дундын мэдээллийн санг үүсгэдэг. Цагдаагийн шалгах төхөөрөмжөөр уг мэдээллийн сангийн мэдээллийг харах боломжтой. Зарим тохиолдолд дээрх байгууллагууд мэдээллийн санд мэдээллийг оруулаагүй улмаас цагдаагийн шалгах төхөөрөмжөөр татвар төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, оношилгоонд ороогүй гэх мэдээлэл гардаг. Замын цагдаагийн албанаас дээрх байгууллагуудыг мэдээллийн санд мэдээллийг тухай бүрд оруулж байх талаар удаа дараалан шаардаж байгаа бөгөөд энэ талаарх гомдол мэдээллээ та татварын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү? Санал хүсэлт ирүүлсэн танд баярлалаа ХАРИУ ӨГСӨН: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ХЭЛТСИЙН, ЗОХИЦУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХБАЯР

ECM API 2018-06-19 17:58 Саналыг хаав.