Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139361
Мобайл хувилбарууд

Улсын Их Хурлын дарга танаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үедээ 2 асуудал шийдэх байсан юм. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу үгүй юу гэдэг асуудал хоёрдугаарт нь Улсын Их Хурал хууль бус тогтоол гаргасан уу үгүй юу гэдэг асуудлыг шийдэх байсан. Баримт 1. Д.Пүрэвдорж Улсын Их Хурлын гишүүн, Хэнтийн аймгийн 42 дугаар тойргын сонгуулийг нөхөр У. Хүрэлсүх өөрийн хэвийн эрх ашгийн үүднээс Хэнтий аймагт сонгогчтойгоо уулзах нүүр байхгүй, ард түмэн хүлээж авахгүй зэвсэг бариад тэмцэхэд бэлэн байна. Энэ гишүүнд ямар баримт байна вэ, ямар гэмт хэрэг хийсэн юм бэ, хэний даалгавраар хэрвээ баримт байгаа юм бол түүнийгээ хуулийн байгууллагад өг. Баримт байхгүй бол Улсын Их Хурлаар хэлэлцээд шалгах ёстой. Ийм гишүүнтэй хариуцлага тооцох цаг болсон хуулийнхаа дагуу шийдэж өгнө үү. Лүндээжанцан гишүүний эрүүл мэнд болон сэтгэцийг нь шалгаж өгөөд энэ ажилд тэнцэх үү гэдгийг шалгаж өгнө үү. Хариу хүсч байна. Баримт 2. Улсын Их Хурал хэн дуртай нь хууль батлахдаа хүний оронд кноп дарж байна шүү дээ. Хууль хэн баталсан юм бэ гэхээр Улсын Их Хурал баталсан. Батзандан, Тэрбишдагва нар яриад байгаа шүү дээ бүлэг мафи байна гээд. Ийм баримт байхад Улсын Их Хурлын гишүүд нууцыг дарагдуулж хууль баталж байна шүү дээ. Баримт мэдэж байгаа улсуудыг бариад шалгаж хэрэгтэй шүү дээ. Хууль бус ажиллагаагаар төр улсыг аваад байна. Улсын Их Хурал тарах хэрэгтэй шүү дээ, үндсэн хуулийн цэцийн шаардлагыг хүлээж авахгүй байна. Жич: Нөхөр Улсын Их хурлын гишүүн Тэрбишдагва Бат-Үүлийг Монгол Улсын Их хурлын гишүүн байхад нь Улсын Их Хурал дээр "Чи улсын баатар биш чи бол алуурчин" гэж хэлж байсан. Нөхөр Тэрбишдагва хүн алсан хүнийг мэдэж байна гэтэл нуун дарагдуулсан яагаад хуулийн газар иргэнийхээ үүргийг гүйцэтгэж мэдээллээ өгөөгүй юм бэ. Гэвч Монгол Улсын баатар Бат-Үүл яагаад нэр төрөө сэргээнэ гээд хуулийн байгууллагад хандаагүй юм бэ. Хүн амны хэрэгт гүтгэнэ гэдэг чинь аюултай шүү дээ. Тэрбишдагва гишүүн хүнийг дарамталж айлган сүрдүүлж байна шүү дээ. 2. Өнөөдөр С. Зориг агсны амь насыг нь хөнөөсөн талаар Монгол орон болон дэлхий даяаар гайхаж байна шүү дээ. Энэ бол амьд гэрчтэй эхнэр нь Булган хоёрт Улсын Их Хурлын гишүүн Тэрбишдагва баримттай болоод ярьж байна. Хууль хяналтын байгууллага энэ хоёр гэрчээс яагаад асууж болдоггүй юм бэ. Үүнийг илрүүлэх цаг болсон үүнийг шалгаж өгнө үү гэсэн санал хэлж байна.

“11 11 ТӨВ” 2018-10-12 15:14 Улсын их хурлын тамгын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-10-22 09:17 Гишүүний туслахаар дамжуулан уламжиллаа.

“11 11 ТӨВ” 2018-10-22 09:17 Саналыг хаав.