Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140857
Мобайл хувилбарууд

Нарны замын хөдөлгөөнийг зохицуулна гэж хийгдэж байгаа ажил нь маш зохимжгүй байна. Гэрлэн дохиотой уулзваруудын гэрлэн дохиог хаасан, буцаж эргэх уулзварууд нь маш хол хол зайтай байгаа нь түгжрэл ихээр үүсгэж, ард түмнийг бензиний хомсдолд оруулж байна. Тус замын зохицуулалтыг аль газраас хийж гүйцэтгэж байна вэ? Үүнийг яаралтай шалгаж хуучин хэвэнд нь оруулж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-10-12 12:03 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-10-12 12:09 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Гэрэлмаа: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-10-12 12:16 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Туяа: [] “Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судалж, шийдвэрлэнэ үү.

ECM API 2018-10-16 13:32 Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба-н Хэлтсийн дарга Жаргалсайхан: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-11-02 15:31 Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба-н Хэлтсийн дарга Жаргалсайхан: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Замын цагдаагийн албаны баруун урд уулзвар дээгүүр давхар зам барихтай холбогдуулан нөөц болон туслах 3 замыг /40 жилийн өндөрлөгөөс Нарны замтай холбосон 420м, Нийслэлийн гудамжийг Махатма Гандийн гудамжтай холбосон 110м, Нийслэлийн гудамжийг Удирдлагын академийн замтай холбосон 330м/ замыг бариулсан. Мөн төмөр замын гармыг баруун тийш нь 40 жилийн өндөрлөгөөс Нарны замтай холбосон замын хэсэгт шилжүүлж хөдөлгөөнийг зохион байгуулсан. Олимпийн гудамжны хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор Нарны зам болон бусад ойр орчмын зам, гүүрүүдийн ачаалал ихэссэн тул Нарны замын зарим уулзварууд дээр зүүн гар тийш эргэх, буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж замын хөдөлгөөнд аюул учруулахааргүй хэсгүүд дээр хийж өгсөн. Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам дагуу байрлах Урбанекийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун талын нүхэн гарцны уулзвар, “Буян” ХХК-ний уулзваруудын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөх талаар Нийслэлийн засаг даргын 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлснээр уг уулзварууд дээр гарах зам тээврийн осол хэрэг багасаж, хөдөлгөөн саадгүй явах нөхцлийг бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа тул хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар хийсэн болно.

ECM API 2018-11-02 15:31 Саналыг хаав.

ECM API 2018-11-05 15:37 Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба-н Хэлтсийн дарга Жаргалсайхан: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Замын цагдаагийн албаны баруун урд уулзвар дээгүүр давхар зам барихтай холбогдуулан нөөц болон туслах 3 замыг /40 жилийн өндөрлөгөөс Нарны замтай холбосон 420м, Нийслэлийн гудамжийг Махатма Гандийн гудамжтай холбосон 110м, Нийслэлийн гудамжийг Удирдлагын академийн замтай холбосон 330м/ замыг бариулсан. Мөн төмөр замын гармыг баруун тийш нь 40 жилийн өндөрлөгөөс Нарны замтай холбосон замын хэсэгт шилжүүлж хөдөлгөөнийг зохион байгуулсан. Олимпийн гудамжны хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор Нарны зам болон бусад ойр орчмын зам, гүүрүүдийн ачаалал ихэссэн тул Нарны замын зарим уулзварууд дээр зүүн гар тийш эргэх, буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж замын хөдөлгөөнд аюул учруулахааргүй хэсгүүд дээр хийж өгсөн. Ингэснээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар сайжирч, зам тээврийн осол хэрэг багасаж, хөдөлгөөн саадгүй явах нөхцлийг бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Энэ хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар хийсэн болно.

ECM API 2018-11-05 15:37 Саналыг хаав.