Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139360
Мобайл хувилбарууд

Сайн байна уу. Энэ асуудлыг шийдэж өгөөгүй байж яагаад хаагдсан төлөвтэй болчихов. Хэд хэдэн гомдол гаргах гэсэн юм. Манай байрыг хариуцдаг Нөхөрлөл СӨХ ажлаа маш муу хийж байна. 1. 2015 оноос нүүж орсон цагаас хойш дээврээс ус гоожиж, дээврийн асуудлыг шийдэж өгөөч гэхээр мөнгө байхгүй бид хийж чадахгүй гэж 3 жил боллоо. Дээврээс ус орохоор гэр их чийгтэй, одоо хүйтрэхээр гэр дээврээсээ чийг даасан учир маш жиндүү 3 жилийг үдлээ. Хавсралтаар зураг илгээлээ. 2. Мөн нүүж орсон цагаас хойш лифт нь ажиллаагүй. 21 зуунд амьдарч байж лифтгүй. Бас л янзлаад өгөөч гэхээр мөнгө байхгүй. 3. Ойр орчмын тохижилтын асуудал үнэхээр хүнд, хүүхдийн тоглоомын талбай байдаг ч хүүхдүүд тоглох ямар ч нөхцөл байхгүй. Санал: СӨХ-үүдийг хариуцдаг газар гэж байна уу? Болдог бол чаддаг СӨХ-д нь хариуцуулж өгөх юмсан.

“11 11 ТӨВ” 2018-10-12 15:09 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-10-12 15:28 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Гэрэлмаа: Иргэн таны ирүүлсэн өргөдөл G181010034 дугаартай бүртгэгдэн БГД-ийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст судлагдаж байгаа тул тус өргөдлийн хариу гартал түр хүлээнэ үү.

ECM API 2018-10-12 15:28 Саналыг хаав.