Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
146424
Мобайл хувилбарууд

УИХ-ын дарга Занданшатар танаа. Авлигатай Тэмцэх Газар 70 гаруй тэрбум төгрөгийг гадаадын оффшор данснаас татаж авсан гэсэн. Энэ мөнгө Төрийн дансанд байна уу? мөнгө гаргасан этгээдүүдийн дансанд байна уу? Энэ мөнгө хэрвээ оффшор данс эзэмшигчдийн дансанд одоо болтол байгаа бол татвар авах ёстой. Төрд татвараа өгч чадахгүй бол хуулийн дагуу эрхийг нь хязгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй шүү. УИХ-ын гишүүд маш их үл хөдлөх хөрөнгөтэй мөртлөө улсад өгөх татвараа цаг хугацаанд нь төлдөггүй юм байна. Та нарын ард түмний эд хөрөнгийг хувааж идсэний гайгаар хөөрхий Монголын ард түмэн Цагаан сарын баяраа ч хийж чадсангүй. Жишээ нь: Би. БХЯам, БСШУСЯам, ЭМЯамны сайд нарыг мэргэжлийн хүнээр томилон ажиллуулах хэрэгтэй. Мэргэжлийн бус хүн хүний амь нас, боловсролын системийг боловсруулж хэрэгжүүлж чадахгүй байна. Сайдын багц, УИХ-ын гишүүний багц гэж Улсын мөнгө төсвөөс гаргуулдаг асуудлыг мөн болиулж өгнө үү. Та нарыг Морь уралдуулан, бөх барилдуулан зугаацаж байхад Монголчуудын ард иргэд өлсөж цангаж, ядарч явна. Хөх толботой Монголчуудыг та нар Эдийн засгийн аргаар устган үгүй хийж байна. Хүний амь насыг бүрэлгэсэн этгээдийг та нар Өршөөл, Цагаатгал нэрээр ялнаас мулталж байна. Ингэж Төр барьдаг юм уу? Улсын Их Хурал тарах цаг болсон байна. Хариу хүсве. Нэг үхрийн эвэр доргивол Мянган үхрийн эвэр доргино.

“11 11 ТӨВ” 2019-02-12 17:08 Улсын их хурлын тамгын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2019-02-20 08:27 УИХ-ын даргын ажлын албанд уламжиллаа.

“11 11 ТӨВ” 2019-02-20 08:27 Саналыг хаав.