Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
148316
Мобайл хувилбарууд

Баянгол дүүргийн 18-р хороонд орших иргэн миний биед 2019,10,09-ны орой 6.45 мин үед байрныхаа орц руу орох гэж байхад гэнэт араас миний нүд амыг үл таних эрэгтэй залуувтар хүн дарж авахад сандарч цочсондоо орилж, хашгирахад сэжигтэн этгээд даруй нүүр буруулан зугтаасан тухай 6.46 мин үед 102-т дуудлага өгсөн. Миний бие маш сандарч цочсон бөгөөд даруй орцныхоо хаалгаар орж дуудлага өгсөн. Хэрэг болох үед ойролцоо 2 том хүн 1 хүүхэд байсан боловч ямар 1 хариу үзүүлээгүй. Талаар над руу 7.17 мин залгасан цагдаад /80890492/ хэлсэн. Сэжигтний талаар хүртэл дүрсэлж хэлсэн. Гэтэл өнөөдөр 2019.10.10 өдөр 11.10 мин над руу дахин уг дугаараас залгаж дахин өчигдөр юу болсон гэнээ, таны нэр бэ? та өргөдөл гомдол өгөх юм уу яахын гэж байна. Хариуд нь би та нар харин урьд шөнө ямар арга хэмжээ авсан бэ? Манай байр болон ойр хавийн хяналтын камер шалгасан уу гэтэл би өргөдлөө өгөөгүй учир юу ч хийгээгүй ээ. Дуудлагыг чинь хаах гээл асууж байгаа юм ярьж байна!!!!! Төрийн ажил яаж яваад байгааг ойлгох юм алга, Цагдаа яаж ажлаа хийдэг нь ойлгогдох юм алга!!!!! Нөгөө юун урьдчилан сэргийлэх арга хэмжээ, иргэдийн амь насыг хамгаалдаг гээд сүржин сүржин цол гуншин. Миний бие одоогоор цочирдсоноос өөр сэтгэл санааны хямралгүй, ажлаа хийх гээд төвлөрч ядаж байхад төрийн цагдаагийн иргэндээ үзүүлж байгаа үйлчилгээ нь 1 иймэрхүү. Хэрэв надад анхнаасаа ирж өргөдөлөө өг гэсэн бол би өгчих л байсан. Гэтэл миний эрх чөлөөнд хэн дураараа халдаж, харанхуй бүрэнхийг далимдуулан эмэгтэй хүнийг дээрэлхэж байхад төрийн цагдаа өргөдөлгүй л бол ажлаа хийх боломжгүй нийгэмд яаж тайван амьдрах вэ?

“11 11 ТӨВ” 2019-10-10 11:42 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

UBSmart ERP API 2019-10-10 14:32 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Э.Мөнхтулга: Цуцаллаа./Иргэн та өргөдлөө Цагдаагийн ерөнхий газарт хандаж шийдвэрлүүлнэ үү. Баярлалаа./

UBSmart ERP API 2019-10-10 14:45 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Б.Сарантуяа: Цуцлалт хяналаа.

UBSmart ERP API 2019-10-10 14:45 Саналыг хаав.