Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
153144
Мобайл хувилбарууд

Баян-Өлгий аймгаас холбогдож байна. Манай аймагт 7 сард үер буусан юм. Тэгээд Засгийн газрын тусламж гээд үерт автсан хүмүүст гэр өгсөн. Гэтэл одоо Аймгийн засаг дарга нар хурааж авна гээд байна. Ямар учиртай юм бол оо. Иргэнд хариу мэдэгдэнэ үү.

“11 11 ТӨВ” 2019-11-08 15:46 Засгийн газрын хэрэг эрхлэх газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2020-01-22 09:26 Сайн байна уу, та? Бидэнд хандаж санал, хүсэлт ирүүлсэнд баярлалаа. Бид Баян-Өлгий аймгийн холбогдох албан тушаалтантай холбогдож тодруулга авлаа. Уг байгалийн аюулт үзэгдлийн үеэр орон гэргүй болсон өрхүүдийг орон байраар хангах үйл ажиллагаа явуулж эхний ээлжинд гэр олгосон бөгөөд тухайн гэр авсан өрхүүдээс байшинд орох хүсэлт гаргасан тохиолдолд олгосон гэрийг дараагийн өрхөд шилжүүлэх шийдвэрийг уг асуудлыг зохион байгуулж байгаа ажлын хэсгээс гаргасан байна. Гэрний хүрэлцээ муу байсны улмаас уг шийдвэрийг гаргасан гэдгийг холбогдох албан тушаалтан уламжиллаа.

“11 11 ТӨВ” 2020-01-22 09:26 Саналыг хаав.